Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Дөрвөн ихэр хурга гаргажээ

Монголчууд хурга ихэрлэвэл мал сүргийн буян хишиг дэлгэрэн олон түмээр өсч үржихийн бэлгэдэл гэж үздэг.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дөрвөн ихэр хурга гаргажээ
Дөрвөн ихэр хурга гаргажээ. Зураг: МҮОНРТ

Сэлэнгэ аймгийн малчны хотонд дөрвөн ихэр хурга гаржээ. Тодруулбал, энэ сарын 2-нд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг буюу гуравдугаар багийн малчин Б.Эрдэнэбаярын шар халзан хонь дөрвөн ихэр хурга гаргажээ. Ямаа ихэрлэх нь элбэг, харин хонь ихэрлэх, тэр дундаа дөрвөн ихэр хурга гаргах нь ховор тохиолдол аж. Тиймээс монголчууд хурга ихэрлэвэл мал сүргийн буян хишиг дэлгэрэн олон түмээр өсч үржихийн бэлгэдэл гэж үздэг.

Сонирхуулахад, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Дорнод аймгийн Баян-Уул сумын II багийн нутаг Номгон хэмээх газарт хаваржсан малчин Г.Ганзоригийн хонь ихэрлэж, дөрвөн ихэр хурга гаргаж байсан юм.

Хуваалцах