Дөрвөн ихэр хүүхэд мэндлээгүй
Дорнод аймагт дөрвөн ихэр хүүхэд мэндэлсэн талаарх мэдээлэл онлайн ертөнцөөр тараад байсан.
О.
О.Шинэтуяа
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Дорнод аймагт дөрвөн ихэр хүүхэд мэндэлсэн талаарх мэдээлэл онлайн ертөнцөөр тараад байсан. Үүнд хариулт авахаар Дорнод аймгийн Эрүүл мэндийн газрын дарга н.Хулантай холбогдоход “Энэ бол худал мэдээлэл. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээр хүмүүс тоглоом болгон ийм мэдээлэл явуулсан нь өнөөдрийг хүртэл яригдаж байгаа юм” гэлээ.
Хуваалцах


















