Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дөрвөн ихэрт нутгийнхан нь байр, машин бэлэглэжээ

Манай улсад анх удаа дөрвөн ихэр хүүхэд эсэн мэнд төрөөд байгаа. Өнгөрсөн оны сүүлчээр төрсөн ихрүүдэд туслах албан байгууллага, хувь хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЗДТГ-ын санаачилгаар сумын төвд шинээр баригдсан байранд хоёр өрөө байрыг барилга гүйцэтгэгч к

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дөрвөн ихэрт нутгийнхан нь байр, машин бэлэглэжээ
Дөрвөн ихэрт нутгийнхан нь байр, машин бэлэглэжээ. Зураг: МҮОНРТ

Манай улсад анх удаа дөрвөн ихэр хүүхэд эсэн мэнд төрөөд байгаа. Өнгөрсөн оны сүүлчээр төрсөн ихрүүдэд туслах албан байгууллага, хувь хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЗДТГ-ын санаачилгаар сумын төвд шинээр баригдсан байранд хоёр өрөө байрыг барилга гүйцэтгэгч компанийн зүгээс өгчээ.

Мөн тус байрны иргэд 10 сая төгрөг цуглуулан ихрүүдэд авто машин авч өгөхөөр болсон байна.

Дөрвөн ихрийн аав Ч.Баттулга шинэ оны босгон дээр Мандал сумд очиж, хүүхдүүдийнхээ гэрчилгээг авах үеэрээ ийнхүү байрны түлхүүр гардан авсан аж.

Дашрамд дурдахад, Ч.Баттулгын гэр бүлд өнгөрсөн долоо хоногт ЦЕГ-аас хоёр өрөө байрны батламж гардуулсан бөгөөд ЭХЭМҮТ-өөс ихрүүдийг 18 нас хүртэл үнэ төлбөргүй эмчилж байхаар болсон.

Ч.Баттулгыг дөрвөн ихэр хүүхэдтэй болсонтой нь холбогдуулан нийслэл хотод шилжин ажиллах болоод байгаа тул Хууль сахиулахын их сургууль магистарт суралцах эрх олгоод байгаа.

Улмаар “United Colors of Benetton Mongolia” -ийн хамт олноос дөрвөн ихэр хүүхдийг 12 нас хүртэл нь бүрэн хувцаслахаа мэдэгдэж батламж гардуулсны зэрэгцээ төр засгийн өндөр албан тушаалтнууд баяр хүргэн, гарын бэлэг илгээсээр байгаа аж.

Түлхүүр үг:Дөрвөн ихэрт нутгийнхан нь байрмашин бэлэглэжээ
Хуваалцах