Дөрвөн ихрийн ээж магистарт сурна
Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 24-нд Монголд анх удаа дөрвөн ихэр хүүхэд төрсөн нь анхны тохиолдол бүртгэгдсэн. Энэ үйл явдлыг тохиолдуулан дөрвөн ихрийн аав Ч.Баттулгад Хууль сахиулахын их сургуулийн захирал, хурандаа Н.Чингис ихрүүдийн аавд магистрт сурах эрхийн бичиг өгсөн билээ
Мэдээллийн алба

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 24-нд Монголд анх удаа дөрвөн ихэр хүүхэд төрсөн. Энэ үйл явдлыг тохиолдуулан дөрвөн ихрийн аав Ч.Баттулгад Хууль сахиулахын их сургуулийн захирал, хурандаа Н.Чингис магистарт сурах эрхийн бичиг өгсөн. Харин энэ удаа ихрүүдийн ээж Э.Хандаад Эдийн засаг, бизнесийн дээд сургуулиас магистарт сурах эрхийн бичиг гардуулжээ. Э.Хандаа урьд нь энэ сургуулийг төгссөн аж. Хосууд хүүхдүүдээ хоёр нас хүрэхээр сурч эхлэх юм байна.


















