Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Дөрвөн хоригдлыг хугацаанаас нь өмнө суллана

407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж буй зургаан хоригдлыг хугацаанаас нь өмнө суллах, дэглэм бууруулах тухай Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн дүгнэлтийг хүлээн авч хянан хэлэлцжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дөрвөн хоригдлыг хугацаанаас нь өмнө суллана
Дөрвөн хоригдлыг хугацаанаас нь өмнө суллана. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тухайн дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж буй зургаан хоригдлыг хугацаанаас нь өмнө суллах, дэглэм бууруулах тухай Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн дүгнэлтийг хүлээн авч хянан хэлэлцжээ. Ийн өнөөдөр буюу 2019 оны гуравдугаар сарын 7-ны өдөр дөрвөн хоригдлын хорих ялыг хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоон, хоёр хоригдлын хорих ял эдлүүлэх дэглэмийг бууруулан нээлттэй байгууллагад эдлүүлэхээр өөрчиллөө.

Тэдний дунд өрх толгойлсон, таван хүүхдийн ээж байсан бөгөөд тэрбээр “Үр хүүхдүүдээ зөв хүмүүжүүлж, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, ажил хөдөлмөр эрхэлж амьдарна. Үр хүүхдүүддээ өнөөдөр очих боломжийг надад олгосон шүүх байгууллагад маш их баярлалаа” гэдгээ илэрхийлэв.

Хуваалцах