Дөрвөн малчны материал шаардлага хангажээ
Энэ удаагийн хурлаар хэлэлцсэн “Улсын Сайн Малчин” цолоор шагнуулахаар нийтдээ 13 сумын 16 малчны материал ирснээс Засгийн газрын тогтоолын дагуу болзлын шаардлага хангасан 4 малчныг хэлэлцэж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд өргөн барьж хэлэлцүүлэхээр төлөөлөгчид тогтов.
Мэдээллийн алба

Ховд аймаг

Ховд аймгийн Засаг даргын зөвлөл 2014 оны анхны хуралдаанаа өчигдөр хийж, улсын сайн малчин цолоор шагнуулахаар тодорхойлогдож байгаа малчдын үзүүлэлтийн жагсаалтыг авч хэлэлцлээ. Өнгөрсөн онд аймгийн Засаг даргын зөвлөл 34 удаа хуралдаж аймаг орон нутгийн хөгжил дэвшилтэй холбоотой олон асуудлыг авч хэлэлцжээ. Мөн Засаг даргын зөвлөлийн журмаа шинэчлэн баталж гишүүдийн бүрэлдэхүүнд ахмад, залуучууд, үйлдвэрчний эвлэлийн төлөөллийг багтаасан байна.