Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дөрвөн настай Энэтхэг охины дээгүүр машин гарсан ч эсэн мэнд үлджээ

Энэтхэгийн нэг дүүрэгт байдаг авто замын хяналтын камерт нэгэн бичлэг үлдсэн нь өнөөдөр цахим ертөнцөд шуугиан тарьж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дөрвөн настай Энэтхэг охины дээгүүр машин гарсан ч эсэн мэнд үлджээ
Дөрвөн настай Энэтхэг охины дээгүүр машин гарсан ч эсэн мэнд үлджээ. Зураг: МҮОНРТ

Энэтхэгийн нэг дүүрэгт байдаг авто замын хяналтын камерт нэгэн бичлэг үлдсэн нь өнөөдөр цахим ертөнцөд шуугиан тарьж байна. Бичлэгт дөрвөн настай охин зам дээр бүдэрч унахад түүний дээгүүр уулзвар тойрч гарч ирсэн машин явж өнгөрсөн нь үлджээ. Азаар охин ямар нэгэн бэртэл аваагүй аж. Охин машин өнгөрсний дараа босч алхсан байна.

Орон нутгийн хэвлэлүүдэд мэдээлснээр охиныг Жёоти Чудхари гэдэг аж. Тухайн нөхцөл байдлыг харсан эх сурвалж “Машин бяцхан охиныг дайрчихлаа л гэж бодсон. Тэрхүү үйл явцыг хараад би хар хурдаараа гүйсэн боловч намайг очиж амжаагүй байхад машин аль хэдийнэ охины дээгүүр яваад өнгөрсөн. Харин охин машин өнгөрсний дараа босоод хамт явсан хүмүүс рүүгээ алхсан л даа. Охин энэ үйл явдлын дараа айсандаа хэсэг уйлсан ч биедээ ямар нэгэн гэмтэл аваагүй” хэмээн ярьсан байна.

Хуваалцах