Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дөрвөн настай хүү голд унаж нас баржээ

голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй ард ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байж бага насны хүүхдэд тавих анхаарлаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас онцгойлон анхааруулж байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дөрвөн настай хүү голд унаж нас баржээ
Дөрвөн настай хүү голд унаж нас баржээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 10-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний эх болон Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 70-90 см нэмэгдэж, Дэлгэрмөрөн гол үерийн түвшинг 40 см, Сэлэнгэ мөрөн Тосонцэнгэл орчимд олон жилийн дунджийг 75 см даван үерлэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Мөн Шарын гол, Идэр, Онон, Буянт, Завхан, Чигэртэй, Хариг, Хэрлэн голын эхээр усны түвшин өмнөх өдрөөс 10-20 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 10-40 см, Идэр голын адгаар үерийн түвшинг 5 см даван үерлэсэн.

Энэ сарын 12-нд буюу өчигдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сум Хараа голын эрэгт дөрвөн настай эрэгтэй хүүхэд тоглож байгаад эцэг эхийн бага насны хүүхдэдээ тавих хараа хяналт бага байснаас голд унаж нас барсан харамсалтай тохиолдол гарчээ.

Энэ хэрэгтэй холбогдуулан голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй ард ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байж бага насны хүүхдэд тавих анхаарлаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас онцгойлон анхааруулж байна.

Хуваалцах