Дөрвөн оронтой дугаарыг ашиглахгүй
Харилцаа, холбооны зохицуулах газраас дөрвөн оронтой тусгай дугаарыг найман оронтой дугаарт шилжүүлэхээр болсон. Учир нь, бизнес эрхлэгчид болон албан байгууллагууд тусгай дугаар болох дөрвөн оронтой тоог ашиглахыг хүсдэг ч дугаарын хувилбар цөөхөн байдаг байна.
Мэдээллийн алба

Иймээс одоо ашиглаж байгаа дөрвөн оронтой дугаарын өмнө 1800, 1900 гэсэн тоог нэмэхээр шийдвэрлэсэн аж. Энгийн үнэ тарифтай тусгай дугаар ашигладаг байгууллага 1800 гэсэн дугаарыг ашиглах бол ашиг олох зорилготой аж ахуйн нэгж 1900-г хэрэглэх юм байна. Уг тусгай дугаарын өөрчлөлтийг 2014 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэглээнд нэвтрүүлэхээр болжээ.