Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дөрвөн тонн хаш чулуу гаргахыг завджээ

Замын-Үүдийн авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын иргэн Ж гэгч Хятадын тал руу 40 тонн чингэлэгт нууц хана хийж 215 шуудай байгалийн чулуу, 158 шуудай зээрийн мах, 250 кг чулуужсан мод, дөрвөн тонн ногоон хаш чулуу, 200 шуудай бог малын өлөн гэдэс, хоёр ширхэг бугын чив, 150 шуудай ула

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дөрвөн тонн хаш чулуу гаргахыг завджээ
Дөрвөн тонн хаш чулуу гаргахыг завджээ. Зураг: МҮОНРТ

Замын-Үүдийн авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын иргэн Ж гэгч Хятадын тал руу 40 тонн чингэлэгт нууц хана хийж 215 шуудай байгалийн чулуу, 158 шуудай зээрийн мах, 250 кг чулуужсан мод, дөрвөн тонн ногоон хаш чулуу, 200 шуудай бог малын өлөн гэдэс, хоёр ширхэг бугын чив, 150 шуудай улаан гоёо, нэг тонн үзмэн мана чулуу зэргийг нууж улсын хилээр нэвтрүүлэхийг завдсаныг хилчид илрүүлжээ.

Мөн Эрээнээс манай улсын иргэн Б, Э, Л нарын иргэд Хятад улсад үйлдвэрлэсэн “Ланд-80” маркийн автомашинаар 176 хайрцаг буюу 1000 төгрөгийн карт 400.000 ширхэг, 2500 төгрөгийн карт мөн дээрх тооны, 5000 төгрөгийн карт 80.000 ширхэг нийт 1.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий үүрэн телефоны нэгжийн цэнэглэгч карт, ширээний хуанлийн хавтас зэрэг эд зүйлсийг хилээр хууль бусаар оруулж ирсэн үйлдлийг илрүүлсэн байна.

Хуваалцах