Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дөрвөн түймрийг цурманд оруулжээ

Төв аймгийн Жаргалант, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Баруун-Урт сумын ой, хээрийн гал түймрийг өчигдөр /2025.03.23/ 15:00 цагийн байдлаар цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дөрвөн түймрийг цурманд оруулжээ
Дөрвөн түймрийг цурманд оруулжээ. Зураг: МҮОНРТ

Төв аймгийн Жаргалант, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Баруун-Урт сумын ой, хээрийн гал түймрийг өчигдөр 15:00 цагийн байдлаар цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Ойн тухай хуульд "Түймрийн аюултай үе" гэж тухайн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хаврын хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн гуравдугаар 20-ноос зургадугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг заасан байдаг.

Ой, хээрийн түймэр нь бага цагт их талбайг хамардаг онцлогтой учраас иргэд, малчид та бүхэн сонор сэрэмжтэй байж, галын аюулгүй байдлыг сайтар хангахыг уриалж байна.

Хуваалцах