Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Душанбегийн “Их дуулга”-аас Б.Ганхайч алт, Л.Энхрийлэн мөнгөн медаль хүртлээ

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” ангиллын цуврал тэмцээн Тажикистаны Душанбе хотод үргэлжилж байна. Душанбегийн “Их дуулгад”-д 34 орны 255 жүдоч оролцохоор мэдүүлэг өгчээ. Харин манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй 11, нийт 21 жүдоч өрсөлдөж байгаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Душанбегийн “Их дуулга”-аас Б.Ганхайч алт, Л.Энхрийлэн мөнгөн медаль хүртлээ
Душанбегийн “Их дуулга”-аас Б.Ганхайч алт, Л.Энхрийлэн мөнгөн медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” ангиллын цуврал тэмцээн Тажикистаны Душанбе хотод үргэлжилж байна. Душанбегийн “Их дуулгад”-д 34 орны 255 жүдоч оролцож байна. Манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй 11, нийт 21 жүдоч өрсөлдөж байгаа.

Дэлхийн чансааны оноо олгох олон улсын 4 дэх цуврал тэмцээнд эмэгтэйчүүдийн -63кг /жин/-д МУГТ Б.Ганхайч, Л.Энхрийлэн нар хоорондоо аваргын төлөө барилдахад нэмэлт цагт торгуулиар Б.Ганхайч ялав. Б.Ганхайч алт, Л.Энхрийлэн мөнгөн медаль хүртлээ.

Мөн Ж.Анударь -48кг алтан медаль, Т.Ариунзаяа -57кг мөнгөн медаль, М.Нандин-Эрдэнэ -52кг хүрэл медаль хүртсэн амжилттайгаар манай улс медалийн чанараар 2 дугаар байранд жагсаж байна.

Өнөөдөр хүнд 5 жингийн барилдаан үргэлжлэн явагдана.

Хуваалцах