“Дөтлөн үзэгдэх галт тэрэг” тууж монгол хэлээр хэвлэгдлээ
эл зохиол дээр үндэслэж, Чехийн найруулагч Жири Мензелийн бүтээсэн “Прагийн хавар” кино 1968 оны Оскарын кино наадмаас “Шилдэг гадаад хэлт кино” шагнал хүртсэн
Мэдээллийн алба

Хорьдугаар зууны Чехийн нөлөө бүхий зохиолчдын нэг, орчин цагийн Чехийн утга зохиолын нүүр царай болсон Бохумил Храбалын хамгийн алдартай зохиолыг Тагтаа паблашинг монгол хэлээр хэвлүүлжээ. Дайны дараах Чехийн уран зохиолд тэсрэлт авчирсан бүтээлүүдийн нэг болох “Дөтлөн үзэгдэх галт тэрэг” туужийг орчуулагч П.Баттогтох орчуулж, Б.Сувддулам редакторласан бөгөөд хавтасны зургийг Д.Пагмадулам урлажээ.
Дашрамд дуулгахад, эл зохиол дээр үндэслэж, Чехийн найруулагч Жири Мензелийн бүтээсэн “Прагийн хавар” кино 1968 оны Оскарын кино наадмаас “Шилдэг гадаад хэлт кино” шагнал хүртсэн.


















