Дутуу төрсөн ихрүүд гар барив
Австралийн Мельбурн хотноо өнгөрөгч ням гарагт Энде Жексон хэмээх бүсгүй ихэр хүүхэд төрүүлжээ. Гэвч тэрбээр төрөх хугацаанаасаа 11 долоо хоногийн өмнө нярайлсан юм.
Мэдээллийн алба

Австралийн Мельбурн хотноо өнгөрөгч ням гарагт Энде Жексон хэмээх бүсгүй ихэр хүүхэд төрүүлжээ. Гэвч тэрбээр төрөх хугацаанаасаа 11 долоо хоногийн өмнө нярайлсан юм.

Дутуу төрсөн ихрүүдэд эмч амьсгалын аппарат зүүлгэн эхийн энгэрт тавьсан бөгөөд ихрүүд бие биенээ тэмтрэн хайсаар, эцэст нь гар барин, итгэл найдварыг биендээ түгээсэн байна. Кристен, Кристиана нарын энэхүү итгэл найдварын тухай өгүүлэх бичлэгийг тэдний ээж өнгөрөгч мягмар гарагт өөрийн фэйсбүүк хуудаснаа оруулжээ.
Ихрүүдийн бие одоогоор хэвийн байдалд ороогүй байгаа ч дэлхийн өнцөг булан бүрээс Эндед хаягласан урам зоригийн үгс болоод захидлууд ирсээр байгаа гэнэ.





















