Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дуучин А.Нарандулам “Бор борын бялзуухай”-г шинэчлэн дуулжээ

Уг дууг морин хууртай, их чанга дуулдаг гэсэн ойлголт түгээмэл бий. Харин дуучин бүсгүй яг л сонсож буй хүндээ зориулсан мэт намуухан, өнгө аясаар, бусдын сэтгэлд хүртэл дуулсан нь сонсогч олны талархлыг хүлээж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дуучин А.Нарандулам  “Бор борын бялзуухай”-г шинэчлэн дуулжээ
Дуучин А.Нарандулам “Бор борын бялзуухай”-г шинэчлэн дуулжээ. Зураг: МҮОНРТ

“Зун” продакшны дуучин А.Нарандулам өнгөрсөн намар DJ хөгжмийн хамт “Заян наваа” хэмээх Буриад ардын дууг шинэчлэн, найруулан дуулж олны хүртээл болгосон билээ. Тэгвэл энэ удаа Монгол ардын уртын дуу “Бор борын бялзуухай”-г шинэчлэн дуулжээ.

Уг дууг морин хууртай, их чанга дуулдаг гэсэн ойлголт түгээмэл бий. Харин дуучин бүсгүй яг л сонсож буй хүндээ зориулсан мэт намуухан, өнгө аясаар, бусдын сэтгэлд хүртэл дуулсан нь сонсогч олны талархлыг хүлээж байна.

Намуухан хэрнээ аялгуу, хөг дан сайтай, бүүвэйн дуу шиг сэтгэлд нэвчтэл дуулсан энэхүү уран бүтээл бухимдал, стресс дүүрэн энэ цаг үед сэтгэлийг тань тайвшруулах биз ээ.

Ийнхүү уншигч танаа түүний дуулсан хувилбараар хүргэе.

Хуваалцах