Дуучин Адель аялан тоглолтынхоо товыг зарлалаа
Их Британийн алдарт дуучин Адель өчигдөр твиттер хаягандаа Хойд Америк дахь аялан тоглолтынхоо товыг зарлан, хуваарийнхаа линкийг оруулжээ.
Мэдээллийн алба

Их Британийн алдарт дуучин Адель өчигдөр твиттер хаягандаа Хойд Америк дахь аялан тоглолтынхоо товыг зарлан, хуваарийнхаа линкийг оруулжээ. Дуучин бүсгүй аялан тоглолтоо ирэх оны долоодугаар сарын 5-ны өдөр АНУ-ын Миннесота мужаас эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Харин 2016 оны 11 дүгээр сарын 15-нд Мексик хотод энэ аялалынхаа сүүлчийн тоглолтыг хийх аж. Мөн тэрбээр цахим хаягаараа аялан тоглолтын тасалбар энэ долоо хоногийн пүрэв гарагаас худалдаанд гарч эхлэхийг дуулгажээ. Аделийн хувьд хамгийн анх 2011 онд өөрийн бие даасан аялан тоглолтыг АНУ-д хийж байсан. Тэрбээр хамгийн сүүлд "25" нэртэй цомог гаргасан нь дэлхийн хөгжмийн ертөнцийн жагсаалтуудыг тэргүүлсээр байна. Цомог худалдаанд гарсан эхний гурван долоо хоногт л таван сая хувь борлогдож, дээд амжилт үзүүлсэн билээ.

.jpg)






















