Дуучин Б.Амархүү, загвар өмсөгч О.Ариунзул нар хүүтэй болжээ
ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин, дуучин Б.Амархүү болон загвар өмсөгч, топ модель О.Ариунзул нар саяхан хүүтэй болжээ.
Мэдээллийн алба

ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин, дуучин Б.Амархүү болон загвар өмсөгч, топ модель О.Ариунзул нар саяхан хүүтэй болжээ. Энэ талаараа загвар өмсөгч бүсгүй өөрийн фэйсбүүк хуудсандаа бичиж, хүүгээ төрөхөөс 14 хоногийн өмнөх жирэмсэн байх үеийн зургаа нийтэлсэн байна.
Тэрбээр “Бидний амьдралын хамгийн аз жаргалтай сайхан үе. Хүү минь төрөхөөс 14-хөн хоногийн өмнө. Энэ үед хажууд байгаа хань нөхрөөс л бүх зүйл шалтгаалдаг шүү. Эмзэг уяхан болсон үрээ тээж яваа эхнэртээ шөлийг нь хийж өгөөд хөлийг нь бариад өгчихдөг сэтгэлтэй байгаарай. Эх хүн гэдэг үнэхээр гайхалтай. Ачийг нь хэзээ ч хариулж чадахгүй юм байна гэж өөрийн эрхгүй бодогдсон” хэмээн бичсэн байсан юм.























