Дуучин Жастин Бибер дайралтанд өртжээ
Дуучин Жастин Бибер өнгөрсөн бямба гарагийн орой өөрийн төрөлх нутаг Канад дахь "Торонто" шөнийн клубт бусдын дайралтанд өртжээ.
Мэдээллийн алба

Дуучин Жастин Бибер өнгөрсөн бямба гарагийн орой өөрийн төрөлх нутаг Канад дахь "Торонто" шөнийн клубт бусдын дайралтанд өртжээ.
Тэрээр хэсэг хүмүүсийн хамт шөнийн 3 цагийн үед клубын VIP бүсэд саатах үед нэгэн танхай этгээд түүн рүү дайрч, цамцнаас нь татаж газар унагах гэж оролджээ. Аз болоход дуучны бие хамгаалагч болон клубын хамгаалагч нар түүнийг Жастинаас холдуулсан байна. Үүний дараа танхай этгээдийг клубээс хөөн гаргаж, цагдаа дуудалгүй өнгөрөөжээ.
Харин тус шөнийн клубын менежер "Тэр Жастины шүтэн бишрэгч, жижигхэн биетэй залуу зөвхөн л түүний зургийг авахыг оролдсон аж. Жастин өнгөрсөн гуравдугаар сард Лондон хотноо гэрэл зурагчид руу дайрч ёс зүйгүй аашилж байжээ.


















