Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дуучин О.Баяржаргал “Хүүхнүүдээ гэж” уран бүтээл гаргажээ

“Чимээ” студийн үүсгэн байгуулагч тэрбээр Зууны манлай, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн бүтээл “Энэ хүүхнүүд үү" киноны дан хөгжмийн аялгуунд яруу найрагч Ч.Алтантүлхүүрээр шулэг бичүүлж залуу дуучин Э.Гэрэлсаихантай хамтарч дуулсан байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дуучин О.Баяржаргал “Хүүхнүүдээ гэж” уран бүтээл гаргажээ
Дуучин О.Баяржаргал “Хүүхнүүдээ гэж” уран бүтээл гаргажээ. Зураг: МҮОНРТ

Дундговь аймгийн авьяастнуудын залгамж халаа болсон “Испани дуу”-ны хэмээх дуучин О.Баяржаргал “Хүүхнүүдээ гэж” нэртэй уран бүтээл гаргажээ.

Түүнийг ардын, уртын. эсрадын зэрэг ямар ч дууг чадварлаг дуулдгииг мэргэжлийнхэн онцолж байна.

“Чимээ” студийн үүсгэн байгуулагч тэрбээр Зууны манлай, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн бүтээл “Энэ хүүхнүүд үү" киноны дан хөгжмийн аялгуунд яруу найрагч Ч.Алтантүлхүүрээр шулэг бичүүлж залуу дуучин Э.Гэрэлсаихантай хамтарч дуулсан байна.

Мөн уг дууг Монголын анхны джаз дуу гэж хэлж болох аж. Тэрбээр Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Бандийн удирдлага дор дуурийн дуучин мэргэжлээр төгсчээ.

Хуваалцах