Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дуучин Т.Дэлгэрмөрөн ахмадуудаа баярлуулна

"Номин талст" хамтлагийн дуучин, МУСТА Т.Дэлгэрмөрөн буурлууддаа хүндэтгэл илэрхийлсэн тоглолтоо сар шинийн өмнөхөн буюу энэ сарын 12-ны 15:00 цагаас Соёлын төв өргөөнд толилуулахад бэлэн болжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дуучин Т.Дэлгэрмөрөн ахмадуудаа баярлуулна
Дуучин Т.Дэлгэрмөрөн ахмадуудаа баярлуулна. Зураг: МҮОНРТ

"Номин талст" хамтлагийн дуучин, МУСТА Т.Дэлгэрмөрөн буурлууддаа хүндэтгэл илэрхийлсэн тоглолтоо сар шинийн өмнөхөн буюу энэ сарын 12-ны 15:00 цагаас Соёлын төв өргөөнд толилуулахад бэлэн болжээ.

Тэрбээр ахмадууддаа үнэ төлбөргүй тоглох бөгөөд тоглолтын урилга тасалбарыг зургаан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Ахмадын хороогоор дамжуулан дүүргийн тодорхойлолтыг нь үндэслэн ахмадуудад хүргэх гэнэ.

Мөн албан байгууллага, хувь хүмүүс дуучинтай холбоо тогтоож буурлууддаа буян түгээж болох аж. Тоглолтод Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Г.Хайдав, А.Ж Б.Зангад, А.Ж Ш.Чимэдцэеэ, А.Ж Ч.Мөнхшүр, МУГЖ А.Долгор, МУСГЗ, Буриад улсын СГЗ Д.Ухнаа, Монгол Улсын төрийн шагналт Намсрайжавын нэрэмжит симфони оркестр, удирдаач УГЗ Н.Бүтэнбаяр нар оролцох юм байна.

Хуваалцах