Дуучин Ц.Даваажаргалын бүтээл олон улсын хөгжмийн төсөлд багтжээ
Уг төсөлд зургаан тивийн 32 үндэстний 49 уран бүтээлч багтаж, цуврал таван альбом гаргах гэнэ.
Мэдээллийн алба

"Моханик" хамтлагийн дуучин, контемпорари уран бүтээлч Ц.Даваажаргалын экпериментал дуу авиан бүтээл олон улсын хөгжмийн төсөлд багтжээ. Тодруулбал, АНУ-д төвтэй "577 RECS" лэйблээс дэлхий даяар экспериментал хөгжимчдийн "Walk My Way" төслийг хэрэгжүүлсэн байна.
Уг төсөлд зургаан тивийн 32 үндэстний 49 уран бүтээлч багтаж, цуврал таван альбом гаргах гэнэ.
Ц.Даваажаргалын "Ахин оршихуй" цомогт багтсан "Empty, but it doesn’t mean nothing…" дуу авиан бүтээл 2021 оны нэгдүгээр сарын 2-нд нээлтээ хийх эхний цомогт багтжээ.
Түүний "Ахин оршихуй" дижитал цомгийг Лондонд төвтэй "Chinabot" хөгжмийн платформ энэ оны гуравдугаар сард өөрийн сайтдаа байршуулсан аж.


















