Дуучин Ё.Батмөнх “Болор сарны аялгуу” аялан тоглолтоо Баянхонгор аймагт хийнэ
Сонирхуулахад тэрбээр 2009 оноос уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн ч нийтийн дууг орчин үеийн хэмнэлээр дуулахыг хичээж буйгаа дуулгав.
Мэдээллийн алба

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин Ёндонгийн Батмөнхийн “Болор сарны аялгуу” аялан тоглолт энэ сарын 17-ноос Баянхонгор аймгаас эхлэх гэж байна. Тэрбээр өнгөрсөн оны аравдугаар сарын 29-нд “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд бие даасан анхны тоглолтоо хийж, үзэгчдээс өндөр үнэлгээ авч байсан билээ. Уг тоглолтынхоо дараа дээрх аялан тоглолтоо үргэлжлүүлэх гэж байсан ч дэлхий дахинаа тархаад буй цар тахлын улмаас түр хойшлуулаад байсан юм.

Сонирхуулахад тэрбээр 2009 оноос уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн ч нийтийн дууг орчин үеийн хэмнэлээр дуулахыг хичээж буйгаа дуулгав.
СУИС-д 2003 онд элсэн орохдоо бүжгийн ангид сурч байжээ. Учир нь тухайн үед дуулаачийн анги нь дүүрсэн байсан учир дараа жил нь СУИС-ийн харьяа Соёлын дээд сургуулийн хѳгжмийн ангид орж, 2008 онд төгсчээ. Түүний өөр нэг авьяас нь төгөлдөр хуур тоглох гэсэн шүү.


















