Дуучин Земфира “Формулы 1”-д дуулахаар болжээ
дээрх концертод оролцох бусад уран бүтээлчдийн нэрийг тун удахгүй зарлах юм байна.
Мэдээллийн алба

ОХУ-ын алдарт дуучин Земфира ирэх сарын 25-27-ны өдрүүдэд Сочи хотод болох “Формулы 1” хөгжмийн хөтөлбөрт оролцохоор болжээ. Тодруулбал, тэрбээр ирэх сарын 26-нд Олимпын цэцэрлэгт хүрээлэнгийн төв талбайд болох концертод дуулах юм байна.
Зохион байгуулагчдын мэдээлснээр Земфира “Формулы 1”-д тоглох уран бүтээлчдийн жагсаалтад нэгдүгээр бичигджээ. Түүнчлэн дээрх концертод оролцох бусад уран бүтээлчдийн нэрийг тун удахгүй зарлах юм байна.
Эх сурвалж: P3 FM 100.9


















