Дуудлага худалдааг хаалаа
Төрийн өмчийн хорооноос Булган аймгийн Хангал суманд орших “Саам” амралтын газар, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байрлах “Жигүүр” амралтын газруудыг дуудлага худалдаагаар зарахаар цаг товлосон.
Мэдээллийн алба

Төрийн өмчийн хорооноос Булган аймгийн Хангал суманд орших “Саам” амралтын газар, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байрлах “Жигүүр” амралтын газруудыг дуудлага худалдаагаар зарахаар цаг товлосон.
Үнийн хувьд, “Саам” амралтын газрын доод үнэ 33.7 сая, дэнчингийн хэмжээ нь 6.7 сая төгрөг байсан бол “Жигүүр” амралтын газрын доод үнэ 350 сая, дэнчингийн хэмжээ нь 70 сая төгрөг байжээ. Гэвч оролцогч орж ирээгүй тул дуудлага худалдааг хаасан
байна. Дараагийн тов ТӨХ-ны хуралдаанаар эцэслэгдэн тодорхой болох аж.


















