Дуудлага мэдээллийн 64 хувийг шийдвэрлэн ажиллав
“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ын утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 3483 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Дуудлагын 92 хувь буюу 3086 нь лавлагаа мэдээлэл,
Мэдээллийн алба

“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ын утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 3483 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Дуудлагын 92 хувь буюу 3086 нь лавлагаа мэдээлэл, 6 хувь буюу 222 нь гомдол, санал хүсэлт, 2 хувь буюу 57 нь бусад мэдээлэл байна.


Тусгай дугаарын утсанд хандсан нийт дуудлагын 64 хувь буюу 2,157 дуудлагыг шийдвэрлэн ажиллалаа. Өмнөх өдөртэй харьцуулахад хүлээн авсан дуудлагын тоо 17 хувь буурсан байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


















