Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Дуудлага мэдээллийн 92 хувийг шийдвэрлэжээ

“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 7298 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дуудлага мэдээллийн 92 хувийг шийдвэрлэжээ
Дуудлага мэдээллийн 92 хувийг шийдвэрлэжээ. Зураг: МҮОНРТ

“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 7298 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлагын 92 хувь буюу 5823 нь дархлаажуулалттай холбоотой лавлагаа мэдээлэл, 6 хувь буюу 380 нь гомдол, 2 хувь буюу 165 нь санал хүсэлт, бусад мэдээлэл байна.

Тусгай дугаарын утсанд хандсан нийт дуудлагын 89 % буюу 6479 дуудлагыг шийдвэрлэн ажиллалаа.

Энэ долоо хоногт бүртгэгдсэн дуудлага мэдээллийг өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 42 хувиар, амжилттай үйлчилсэн дуудлагын тоо 19 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Хуваалцах