Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дуудлага мэдээллийн 96 хувийг шийдвэрлэжээ

“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 5149 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дуудлага мэдээллийн 96 хувийг шийдвэрлэжээ
Дуудлага мэдээллийн 96 хувийг шийдвэрлэжээ. Зураг: МҮОНРТ

“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 5149 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлагын 92 хувь буюу 4586 нь дархлаажуулалттай холбоотой лавлагаа мэдээлэл, 3 хувь буюу 134 нь гомдол, 5 хувь буюу 235 нь санал хүсэлт, бусад мэдээлэл байна.

Тусгай дугаарын утсанд хандсан нийт дуудлагын 96 хувь буюу 4937 дуудлагыг шийдвэрлэн ажиллалаа.

Долоодугаар сар гарсаар өнөөдрийн байдлаар нийт 110,955 дуудлага иргэдээс ирсэн бөгөөд 102,356 буюу нийт дуудлагын 92 хувьд үйлчилсэн байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Хуваалцах