Дуудлагын таксиг өөрчилнө
Одоогийн байдлаар тус хотын автозамын харилцаанд 22000 мянган дуудлагын такси үйлчилгээнд гарч байна.
Мэдээллийн алба

Дэлхийд алдартай Лондон хотын хар өнгийн дуудлагын таксиг өөрчлөн шинэчилж, 2018 оноос эхлэн хүрээлэн буй орчинд ээлтэй болгох төлөвлөгөөг тус хотын захирагч Борис Жонсон танилцууллаа. Дөрвөн жилийн дараа гэхэд дуудлагын таксины үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд одоо хэрэглэгдэж байгаа машин техникээ өөрчилж, цахилгаан цэнэгээр ажиллах машины хэрэглээг нэвтрүүлж эхлэхээр болж байна.
Одоогийн байдлаар тус хотын автозамын харилцаанд 22000 мянган дуудлагын такси үйлчилгээнд гарч байна. Үүнийг жил бүр тодорхой үе шаттайгаар шинэчилж 15 жилийн дараа гэхэд бүх дуудлагын такси хүрээлэн буй орчинд ээлтэй ногоон болох учиртай юм гэж холбогдох албаныхан мэдээллээ. Одоогийн байдлаар автомашин цэнэглэх төв 1400 байгаа бөгөөд 2018 он гэхэд 6000 хүргэхээр төлөвлөж байна. .
Үүний зэрэгцээ Ниссан Моторс болон Мерседесийнхэн Лондон хотод цахилгаан хөдөлгүүртэй таксиг арилжаалахаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар эдгээр аж ахуйн нэгжүүд чухам хэдий хирийн үнээр бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх үнийн саналаа тодорхой мэдээлээгүй байна.


















