Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дүүгээ аварсан баатарлаг охиныг оршуулах ёслол боллоо

Өнгөрөгч долоо хоногт Италийн төвийн бүсэд хүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон тооны барилга байшин нурж,

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дүүгээ аварсан баатарлаг охиныг оршуулах ёслол боллоо
Дүүгээ аварсан баатарлаг охиныг оршуулах ёслол боллоо. Зураг: МҮОНРТ

Өнгөрөгч долоо хоногт Италийн төвийн бүсэд хүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон тооны барилга байшин нурж, 290 гаруй хүний амь нас үрэгдэж, 2500 гаруй иргэн орон байргүй болоод байгаа талаар бид та бүхэнд мэдээлж байсан.

Тэрхүү газар хөдлөлтийн үеэр дүүгийнхээ амийг аварч, өөрөө эндсэн нэгэн баатарлаг охиныг оршуулах ёслол саяхан боллоо. Есөн настай Жуила Риналдо гэгч өөрийн 3 настай дүүгийн хамт эмээ, өвөөгийндөө амралтаараа ирээд байхад нь газар хөдлөлт болжээ. Тэрбээр 3 настай дүүгээ энгэртээ тэврэн хамгаалсаар нурангин доор 16 цагийг өнгөрүүлжээ. Гэвч аврагчид тэднийг олж, нурангиас гарган, эмнэлэгийн шаардлагатай бүх туслалцааг үзүүлсэн ч бяцхан Жулиагийн амь насыг аварч чадаагүй аж.

Бяцхан охинтой салах ёс үйлдэхээр хэдэн зуун хүн цуглаж, эмгэнэл илэрхийлцгээжээ. Түүний булшны чулуун дээр “Хоцорч аварсанд уучлаарай, бид чамайг үүрд хайрлах болно” хэмээн бичсэн байна. Харин түүний дүү Жорж ямар нэгэн бэртэл гэмтэл аваагүй, биеийн байдал нь хэвийн байгаа юм.

Италид болсон газар хөдлөлтийн улмаас 21 хүүхэд амь үрэгджээ.

Хуваалцах