Дүүгээ галаас аварсан хүүд БНСУ-ын элчин сайд туслахаа илэрхийллээ
Дүүгээ галаас аварсан А.Цэрэнтогтоход хэрхэн тусалж болох асуудлаар Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарийн дэмжлэгээр БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд У Сунг-тэй уулзаж дэмжлэг хүссэн байна.
Мэдээллийн алба


Дүүгээ галаас аварсан А.Цэрэнтогтоход хэрхэн тусалж болох асуудлаар Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарийн дэмжлэгээр БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд У Сунг-тэй уулзаж дэмжлэг хүссэн байна. Элчин сайд БНСУ-ын хүмүүнлэгийн байгууллагуудыг уг асуудалд татан оролцуулж хандивын дэмжлэг үзүүлэх, одоо эмчлүүлж буй эмнэлэг, хүүгийн эмчилгээнд анхаарал хандуулан ажиллахаа илэрхийллээ. Мөн А.Цэрэнтогтохын ээжийнх нь дүү Дэлгэрмаа болон бусад хүний визийн асуудлыг зохицуулахад дэмжлэг үзүүлэхээ амлав.


















