Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дүүгийнхээ гадаад паспортоор 11 удаа хил нэвтэрчээ

Тэгвэл ИХШХЕГ-ын хяналт шалгалтаас удаа дараа мултарч, хууль бусаар хил нэвтэрдэг байсан Монгол Улсын иргэн Ө-г ОХУ-д саатуулжээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дүүгийнхээ гадаад паспортоор 11 удаа хил нэвтэрчээ
Дүүгийнхээ гадаад паспортоор 11 удаа хил нэвтэрчээ. Зураг: МҮОНРТ

Хилийн боомтын тухай хуулийг мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан хилийн хяналтыг ХХЕГ-аас Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний газарт шилжүүлсэн. Тэгвэл ИХШХЕГ-ын хяналт шалгалтаас удаа дараа мултарч, хууль бусаар хил нэвтэрдэг байсан Монгол Улсын иргэн Ө-г ОХУ-д саатуулжээ. Тэрбээр өөрийн төрсөн дүү болох Ц-гийн гадаад паспортыг ашиглан 2015-2016 онд Алтанбулаг, Сүхбаатар боомтоор нийт 11 удаа хил нэвтэрсэн байна.

Монгол Улсын иргэн Ө нь 2015 оны гуравдугаар сард ОХУ-д зорчих үедээ оршин суух хугацаагаа гурван хоногоор хэтрүүлсэн тул ОХУ-д нэвтрэх эрхээ 3 жилээр хасуулсан аж. Гэвч тэрбээр өөрийн төрсөн дүү болох Ц-гийн гадаад паспортыг 2015 оны наймдугаар сараас эхлэн ашиглаж, хил нэвтэрдэг болсон байна.

Бид үүнтэй холбогдуулан ИХШХЕГ-ын хэвлэлийн төлөөлөгчтэй холбогдсон боловч тодорхой хариултыг эргэн мэдээлье гэх хариултыг өгсөн юм.

Хуваалцах