Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

“Дүүжин замын тээвэр” төслийн ган татлага татах ажил хийгдэж байна

Яармаг, Арцат-Өнөр хороолол чиглэлийн дүүжин замын тээвэр нь 4.2 км урттай, хоёр зогсоолтой, 6.45-42 метрийн өндөр, нийт 19 тулгуур баганатай байхаар төлөвлөсөн.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Дүүжин замын тээвэр” төслийн ган татлага татах ажил хийгдэж байна
“Дүүжин замын тээвэр” төслийн ган татлага татах ажил хийгдэж байна. Зураг: МҮОНРТ

Яармаг, Арцат-Өнөр хороолол чиглэлийн дүүжин замын тээвэр нь 4.2 км урттай, хоёр зогсоолтой, 6.45-42 метрийн өндөр, нийт 19 тулгуур баганатай байхаар төлөвлөсөн.

Хоёрдугаар шугам болох “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Үндэсний соёл амралтын хүрээлэн” чиглэлийн дүүжин замын тээвэр нь 2.7 км урттай, гурван зогсоолтой байхаар тус төлөвлөсөн.

Нийт төслийн гүйцэтгэл 70 хувьтай үргэлжилж байна.

Тус төслийг хэрэгжүүлснээр нийтийн тээвэрт шинэ төрөл нэвтрүүлж, Улаанбаатар хотын хөдөлгөөний эрчмийг 4 хувиар, Наадамчдын замын хөдөлгөөний эрчмийг 15 хувиар нэмэгдүүлэх юм.

Хуваалцах