Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дуурь, бүжгийн эрдмийн театрын 59 дэх улирлын нээлт болно

Дуурь, бүжгийн эрдмийн театрын 59 дэх улирлын нээлт Монголын үндэсний анхны дуурь Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын хөгжим “Учиртай гурван толгой” дууриар хөшгөө нээх гэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дуурь, бүжгийн эрдмийн театрын 59 дэх улирлын нээлт болно
Дуурь, бүжгийн эрдмийн театрын 59 дэх улирлын нээлт болно. Зураг: МҮОНРТ

Дуурь, бүжгийн эрдмийн театрын 59 дэх улирлын нээлт Монголын үндэсний анхны дуурь Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын хөгжим “Учиртай гурван толгой” дууриар хөшгөө нээх гэж байна.

Тус дуурь энэ сарын 13, 14-нд 17:00 цагт тоглогдоно.

Сонирхуулахад, Их зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” зохиолыг 1934 онд “Бөмбөгөр ногоон” театрын тайзнаа жүжиг, 1942 онд “Учиртай гурван толгой” хөгжимт жүжиг, 1950 онд аялгуут жүжиг, 1976 онд “Учиртай гурван толгой” дуурь хэлбэрээр тавьжээ. Түүнчлэн Монголын орчин цагийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн зохиол “Учиртай гурван тоглолт” дуулалт жүжгийн эх зохиолыг үндэслэн “Үйлийн гурван толгой” Монголын сонгодог балетыг 1987 онд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Б.Жамяъндагва дэглэн найруулж УДБЭТ-ын тайзнаа тоглогдсон.

Хуваалцах