Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дүүрэг бүрт хөлбөмбөгийн талбай барих ажил эрчимтэй хэрэгжиж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы гаргасан дүүрэг бүрт хөлбөмбөгийн талбай барих шийдвэрийн хүрээнд Налайх дүүргийн “Голомт” болон “Эрдмийн оргил” цогцолбор сургуулиуд хөлбөмбөгийн талбайтай болж байна.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дүүрэг бүрт хөлбөмбөгийн талбай барих ажил эрчимтэй хэрэгжиж байна
Дүүрэг бүрт хөлбөмбөгийн талбай барих ажил эрчимтэй хэрэгжиж байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы гаргасан дүүрэг бүрт хөлбөмбөгийн талбай барих шийдвэрийн хүрээнд Налайх дүүргийн “Голомт” болон “Эрдмийн оргил” цогцолбор сургуулиуд хөлбөмбөгийн талбайтай болж байна.

Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр /2019.11.09/ Хотын Захирагч С.Амарсайхан тус дүүрэгт ажиллаж, сургуулиудын хөлбөмбөгийн талбайн ажлын явцыг шалгав.

Хөлбөмбөгийн талбайн ажил наймдугаар сарын 30-ны өдөр эхэлж, өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 98 хувьтай хийгдэж байна. Энэ сарын 14-нд улсын комисст хүлээлгэж өгөхөөр төлөвлөн ажиллаж байгаа аж.

Энэ үеэр Хотын Захирагч С.Амарсайханы зүгээс хөлбөмбөгийн талбайг чанар стандартын шаардлага хангасан материалаар хийж гүйцэтгэх шаардлагатай гэдгийг онцолж хэлээд, “Чанарын шаардлага хангахгүй зүлэг болон техник хэрэгслээр талбайг тохижуулж болохгүй. Хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, эдэлгээ удаантай материалыг сонго. Одоо хийсэн байгаа зүлэг шаардлага хангахгүй байна. Сольж өөр стандартын шаардлага хангасан зүлэгээр хий” гэсэн үүрэг чиглэлийг гүйцэтгэгч компанийнхан өгсөн юм.

Хуваалцах