Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дүүрэг бүрт “Хүүхдийн баяр”-ыг тэмдэглэнэ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас жил бүр

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Дүүрэг бүрт “Хүүхдийн баяр”-ыг тэмдэглэнэ
Дүүрэг бүрт “Хүүхдийн баяр”-ыг тэмдэглэнэ. Зураг: МҮОНРТ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас жил бүр “Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ”-г Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу зургаадугаар сарын 01 – ний өдөр төв талбайг хүүхдүүдэд зориулан чимэглэн, 12 жил, Жангарын 6 баатрыг байрлуулна. Энэ үеэр хүүхдүүд төрөл бүрийн тэмцээн уралдаанд оролцохоос гадна Диснейн болон Амилагийн найзууд, 12 жилийн амьтадтай дурсгалын зураг татуулж, урлагийн тоглолт үзэх боломжтой юм.

Мөн энэ өдөр нийслэлийн 9 дүүрэгт “Хүүхдийн баяр” - ын арга хэмжээг зохион байгуулна. Үүнд:

  • Баянзүрхдүүрэг - 09:30 цагаас “Өргөө - 2” кино театрт “Хүүхдийн баяр” - ын нэгдсэн арга хэмжээний нээлтийн үйл ажиллаагааг зохион байгуулна. Хүүхдүүдэд кино үзүүлж, Хороодод Хүүхдийн баярын арга хэмжээ болно

  • Сүхбаатардүүрэг - Чингисийн талбайд нэгдсэн арга хэмжээтэй хамтрах ба хороодоор хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна. Хагас болон бүтэн өнчин хүүхдүүдэд гарын бэлэг гардуулна

  • Баянголдүүрэг - 11:00 цагаас Улаанбаатар паласт Хүүхдийн баярын арга хэмжээ болно. Мөн 12:30 цагаас Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас Улаанбаатар Палас хүртэл парад алхана

  • Багануурдүүрэг - 11:00 цагаас төв талбайдаа Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна

  • Багахангайдүүрэг - 11:00 цагаас төв талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно

  • Налайхдүүрэг - 10:00 цагаас төв талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно.

  • Хан-Уул дүүрэг - 05 дугаар сарын 28 – 31 - ний өдрүүдэд хороодод Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна. 06 дугаар сарын 01-нд 11:00 цагаас “Их Зайсан” цогцолборт “Оюуны Ундраа” групптэй хамтарсан Хүүхдийн баярын үйл ажиллагаа болно

  • Чингэлтэйдүүрэг - 11:00 цагаас Тусгаар тогтнолын талбайд Хүүхдийн баярын үйл ажиллагаа зохион байгуулна

  • Сонгинохайрхан дүүрэг - 11:00-15:00 цагийн хооронд хороодод Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.

Хуваалцах