Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дүүрэг харгалзахгүйгээр тээврийн хэрэгслийн татвараа төлөх боломжтой

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажил энэ сарын 31-нд дуусна. Тээврийн хэрэгслийн татвар, төлбөр хураах ажлыг иргэдэд аль болох чирэгдэлгүй хүргэх зорилгоор дүүрэг бүрт нэг цэгийн үйлчилгээ ажиллуулж байгаа бөгөөд ний

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дүүрэг харгалзахгүйгээр тээврийн хэрэгслийн татвараа төлөх боломжтой
Дүүрэг харгалзахгүйгээр тээврийн хэрэгслийн татвараа төлөх боломжтой. Зураг: МҮОНРТ

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажил энэ сарын 31-нд дуусна. Тээврийн хэрэгслийн татвар, төлбөр хураах ажлыг иргэдэд аль болох чирэгдэлгүй хүргэх зорилгоор дүүрэг бүрт нэг цэгийн үйлчилгээ ажиллуулж байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд 25 байршилд нэг цэгээр үйлчилгээ үзүүлж байна.

Мөн нийслэлийн Татварын газраас тээврийн хэрэгслийн татвар, төлбөр хураах ажил дуусах гэж байгаатай холбогдуулан Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо АСА циркийн өргөтгөл, Авто тээврийн үндэсний төвийн шилжилт хөдөлгөөний байранд нэг цэгийн үйлчилгээг нээж амралтын өдрүүдэд 09:00-18:00 хүртэл ажиллуулахаар болжээ. Энэхүү нэг цэгийн үйлчилгээгээр тээврийн хэрэгслийн эзэмшигч та бүхэн дүүрэг харгалзахгүйгээр үйлчлүүлэх боломжтой юм.

Түлхүүр үг:Дүүрэг харгалзахгүйгээр тээврийн хэрэгслийн татвараа төлөх боломжтой
Хуваалцах