Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дүүрэн зорчигчтой автобус шүдээрээ чирж буй бичлэг

Улаанбаатар-Завхан чиглэлд зорчих гэж байсан 45 хүнтэй 15 гаруй тонн жинтэй хот хоорондын автобусыг шүдээрээ хоёр метр газар чиржээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дүүрэн зорчигчтой автобус шүдээрээ чирж буй бичлэг
Дүүрэн зорчигчтой автобус шүдээрээ чирж буй бичлэг. Зураг: МҮОНРТ

Дэлхийн дээд амжилтыг эвдэж, Гиннесийн номонд нэрээ бичүүлэх зорилгоор шүдээрээ хүнд техник чирдэг Ц.Гантулгын ярилцлагыг бид уншигчиддаа хүргэж байсан билээ. Тэрбээр өмнө нь тус бүр нь 3.3 тн жинтэй гурван жийп автомашин шүдээрээ чирсэн бол өчигдөр Драгон автовокзалд очиж, Улаанбаатар-Завхан чиглэлд зорчих гэж байсан 45 хүнтэй 15 гаруй тонн жинтэй хот хоорондын автобусыг шүдээрээ хоёр метр газар чиржээ.

Сонирхуулахад, Ц.Гантулга Улаанбаатар төмөр замын удирдлагад шүдээрээ вагон чирэх хүсэлт гаргасан аж.

Хуваалцах