Дүүргийн эмч нар хуралдана
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлээс "Дэлхийн эмч нарын өдөр"-ийг тохиолдуулан зохин байгуулж буй "Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тулгамдсан зарим асуудлууд" сэдэвт онол практикийн бага хурал өнөөдөр тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд болно.
Мэдээллийн алба

Тус хурал нь энэ оныг Эрүүл мэндийн яамнаас "Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил", дүүргийн ИТХ-аас "Хүүхдийг дэмжих жил" болгон зарласан зорилтот жилийн хүрээнд хийгдэж байгаа аж.
Өнөөдрийн онол практикийн бага хурлаар эмч нарын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, нотолгоонд суурилсан анагаах ухааны ололт амжилтыг сурталчлах, суралцах, дэлгэрүүлэх, судалгаа шинжилгээний ажлыг эхлүүлэх, санал зөвлөмж гаргах, бүтээлийн мэдээллийн сан бүрдүүлэх зорилготой ажээ.