Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүх мэдээлэл хийлээ

Шүүх байгуулах тухай хуулийн дагуу нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол, Хан-уул дүүргийн шүүх нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүх болон шинэчлэн зохион байгуулагдсан юм.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүх мэдээлэл хийлээ
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүх мэдээлэл хийлээ. Зураг: МҮОНРТ

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүх олны анхаарал татсан зарим хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар өнөөдөр мэдээллээ.

Шүүх байгуулах тухай хуулийн дагуу нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол, Хан-уул дүүргийн шүүх нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүх болон шинэчлэн зохион байгуулагдсан юм. Оны эхний есөн сарын байдлаар нийтдээ 1372 хэрэг хүлээн авсны 84 хувийг шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн энэ оны эхний есөн сарын байдлаар шүүгч, шүүхийн захиргааны ажилтныг дадлагажуулах, мэргэжлийг нь дээшлүүлэх 18 удаагийн сургалтыг үндэсний болон олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрийн оролцоотой зохион байгуулсан байна. Үүнд давхардсан тоогоор 1080 шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд хамрагджээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Хурд” агентлагийн бэлтгэснээр хүргэж байна.

Хуваалцах