Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дүүргийн эрүүл мэндийн сайн дурын туслагч нарын уулзалт боллоо

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын "Налайх-2" орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийнхөнтэй хамтран “Эрүүл мэндийн сайн дурын туслагч нарын уулзалт”-ыг зохион байгуулжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дүүргийн эрүүл мэндийн сайн дурын туслагч нарын уулзалт боллоо
Дүүргийн эрүүл мэндийн сайн дурын туслагч нарын уулзалт боллоо. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын "Налайх-2" орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийнхөнтэй хамтран “Эрүүл мэндийн сайн дурын туслагч нарын уулзалт”-ыг зохион байгуулжээ.

Энэхүү уулзалт нь дэлхийн сайн дурын баярын өдрийг тохиолдуулан зохион байгуулагдсан бөгөөд дүүргийн ӨЭМТ-ийн дарга, нийгмийн ажилтан болон сайн дурын туслагчаар идэвх санаачилгатай ажиллаж буй хүмүүс оролцлоо. Уулзалтаар хороо, ӨЭМТ-түүд хамтран 2016 онд хийсэн онцлог ажлаа танилцууж, ирэх онд хийх үйл ажиллагааны төлөвлөгөө, ажлын чиглэлийг тодорхойлсон юм.

Мөн сайн дурын үйлст өөрийн хийсэн ажлаараа бусдыгаа манлайлж, идэвхи, зүтгэл гаргасан дүүргийн 10, 13, 15, 17 дугаар хорооны ӨЭМТ-ийн эрүүл мэндийн сайн дурын туслагч нарыг урамшуулж, дургалын зүйл хадгалуулав. Эрүүл мэндийн сайн дурын туслагч нарын уулзалтад Налайх дүүргийн 5 дугаар хорооны эрүүл мэндийн сайн дурын туслагч нар оролцож, харилцан туршлага судлан, хамтын ажиллагаагаа өргөжүүллээ.

Хуваалцах