Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо

Налайх дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн 14 хоногт өгсөн үүрэг даалгаврын биелэлт танилцууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо
Дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Зураг: МҮОНРТ

Налайх дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн 14 хоногт өгсөн үүрэг даалгаврын биелэлт танилцууллаа.

Мөн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Эрүүл мэндийн төвөөс цаг үеийн нөхцөл байдлын мэдээлэл хийсэн юм. Цагдааийн хэлтэст бүртгэгдсэн нийт гомдол мэдээлэл өмнөх 14 хоногоос 38 нэгжээр буюу 21.8% буурсан үзүүлэлттэй гарсан бол, Онцгой байдлын хэлтсээс өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гамшиг ослын дуудлага 1, гал түймрийн 3 удаагийн дуудлагаар гарч ажиллан, иргэний 70 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан байна.

Онцгой байдлын хэлтсээс Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-д зааснаар жил бүрийн 3 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гарагийн 16 цагт улс орон даяар “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль” хийж, бэлэн байдлыг ханган ажиллана гэж заасан байдаг.

Энэ жил 3 дугаар сарын 21-ний өдрийн 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгуулна. Дохиогоор түр цугларах цэгт ажилтан, алба хаагчдыг бүрэн байршуулж, илтгэх хуудсыг 18:00 цагаас өмнө Онцгой байдлын хэлтэст цаасаар авч ирж өгөх шаардлагатай гэдгийг санууллаа.
Тэгвэл дүүргийн Эрүүл мэндийн төв 14 хоногт 4270 гаруй амбулаторийн үзлэг хийсэн бол 235 хүн хэвтэн эмчлүүлжээ. Мөн дүүрэг 24 шинэ иргэнээр бүл нэмсэн байна.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар удирдлагуудыг шуурхайд биечлэн оролцож байхыг анхааруулаад хугацаатай хэд хэдэн үүрэг даалгавар өглөө.

Худалдан авах ажиллагааны үйл ажиллагааг хууль, дүрэм журмын хүрээнд ил тод нээлттэй, иргэдийн төлөөлөл, хэвлэл мэдээлэл, олон нийтийг оролцуулан зохион байгуулах, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө боловсруулан танилцуулах, дүүргийн хэмжээнд хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа гэрэлтүүлгийн ажлыг “Нэг стандарттай - Нэг шаардлагатай” болгох, гэрэлтүүлгийг өнгө үзэмтэй, байнгын ажиллагаатай, чанарын шаардлага хангасан гэрэлтүүлэгтэй байхад анхаарч ажиллах, Гэрэлтүүлгийн шонд байгаа кабелийн болон цахилгааны утасны асуудлыг цэгцлэх, гэрэлтүүлгийн шон, гэрэлтүүлгийг нэг стандарттай болгох ажлыг зохион байгуулах, иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээнд онцгой анхаарах, эрүүл мэндийн үйлчилгээний стандарт шаардлага анхан шатны байгууллагаас дээд шатанд хүртэл мөрдүүлж, ажлаа уялдуулж ажиллах, нийтийн эзэмшлийн гудамж, талбай, авто зам болон ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн тоглоомын талбай, гэр хороолол, орон сууцны хорооллын гудамж талбайд ил задгай кабелийн болон цахилгааны утасны аюулгүй байдлыг хангах, хяналт тавих зэрэг үүрэг даалгавар өгсөн юм гэж Налайх дүүргээс мэдээллээ.

Хуваалцах