Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

Өнөөдөр дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 08 цагт ЗДТГ-ын хуралдааны танхимд боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо
Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 08 цагт ЗДТГ-ын хуралдааны танхимд боллоо.

Шуурхай зөвлөгөөний эхэнд ЗДТГ-ын мэргэжилтэн Г.Одонтуяа өнгөрсөн 14 хоногт өгсөн үүрэг даалгаврын биелэлт танилцуулав.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 193 дугаар тогтоолын дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг үнэлэх ажлыг зохион байгуулсан.

Дахин үнэлгээний нэгтгэл хийгдэх нийт 21 байгууллага газар, үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлж, санхүүгийн тайланд тусган эцсийн байдлаар гаргаж дүүргийн комисст хүлээлгэн өгсөн байна.

Мөн дүүргийн удирдлагаас өгсөн үүргийн дагуу Партизаны 1,2 дугаар гудамжинд хөдөлгөөний хязгаарлалт хийж 1 чигийн урсгалтай болгож өглөөний 07 цагаас оройн 18 цаг хүртэл цагийн хязгаарлалт хийж тэмдэг тавих саналыг хүргүүлжээ.

Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-аас Шинэ Налайх хорооллын ойр орчмын түүвэр цэвэрлэгээ, 3 дугаар хорооны Алтай, Туулын хэсгийн авто зам дагуух цэвэрлэгээ, түүвэр цэвэрлэгээ, Оргил худалдааны төвөөс бөмбөрцөг, Буян Налайхын уулзвар хүртэлх авто зам дагуух цэвэрлэгээ, Өвөршандын зам, Сайн Номуун хийдээс Уурхайчдын байр, Уул уурхайн Аврах алба хүртэлх жалга далан шуудууны цэвэрлэгээг 7 хоногт 1 удаа тогтмол цэвэрлэж байна.

Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх ажлын хүрээнд "Эрсдэлгүй хороо" аяныг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулах удирдамжийг гарган зохион байгуулж ажиллахаар бэлтгэл ажлыг хангасан байна.

Шуурхай зөвлөгөөнд дүүргийн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төвөөс цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Мөн дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалаг “Хоггүй Налайх” аяныг 03 сарын 01-ний өдрөөс 05 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулах ажлын удирдамжийг танилцуулан, байгууллага, хамт олноор, бүх нийтээр тус аянд идэвхтэй оролцохыг уриаллаа.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хэд хэдэн үүрэг даалгавар өглөө.

Дүүргээс зарласан хурал, зөвлөгөөн, олон нийтийн арга хэмжээнүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцорч, таслахгүй байх, нийтээр тэмдэглэх баяр ёслол болон амралтын өдрүүдэд гар утсаа нээлттэй байлгаж, онцгой тохиолдолд ажиллахад бэлэн байхыг нийт байгууллагуудын удирдлагуудад анхааруулав.

3 дугаар сардаа багтаан хөрөнгө оруулалтын ажлуудыг эрэмблэж, эрх шилжиж ирсэн болон хөрөнгө оруулалтын ажлын тендер зарлах ажлыг хуулийн хугацаанд зохион байгуулж ажиллах, дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайд эвдэрч гэмтсэн авто замын тэмдэг, тэмдэглэгээ, хайс хашлагыг засварлах, өнгө үзэмжийг сэргээх ажлыг зохион байгуулах, дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, ААНБ-ын орчны тохижилт болон хаяг, рекламны самбарын өнгө үзэмжийг сэргээх, рекламны самбарын орчны аюулгүй байдлыг хангуулах, хяналт тавих, барилгын улирал эхлэж байгаатай холбогдуулан гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, хууль тогтоомж, стандартын шаардлагыг хангуулах, хуулийн дагуу хяналт шалгалтыг зохион байгуулах, цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан шар усны үерээс урьдчилан сэргийлэх үүднээс үерийн далан, суваг шуудууны хогийг цэвэрлэх, ойролцоо буусан айл өрхүүдэд анхааруулах мэдэгдэл хуудас хүргүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг тус тус үүрэг болголоо.

Хуваалцах