Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн нохойн үүрийг стандартын дагуу шинэчилж байна

Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн Албаны нохойн сургалтын хэлтсээс дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүд дээр 24 цагаар нохойн төлөөлөгч, албаны нохойн хамт жижүүрийн үүрэг гүйцэтгэн,

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн нохойн үүрийг стандартын дагуу шинэчилж байна
Дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн нохойн үүрийг стандартын дагуу шинэчилж байна. Зураг: МҮОНРТ

Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн Албаны нохойн сургалтын хэлтсээс дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүд дээр 24 цагаар нохойн төлөөлөгч, албаны нохойн хамт жижүүрийн үүрэг гүйцэтгэн, гэмт хэргийн газар дээр очиж гэмт этгээдийг халуун мөрөөр нь илрүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.

Энэхүү нохойн үүрүүдийг хэлтсүүдийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж буй албаны нохдын аюулгүй байдлыг ханган эрсдэлд өртүүлэхгүй байх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор дотоод нөөц бололцоогоо ашиглан зохих стандартын дагуу хийж байна.

Стандартын дагуу хийгдэж буй тус үүр нь нохой амьдрахад тохиромжтой, нохдын хөдөлгөөнийг хязгаарлахгүй, чийг дааж жиндэхгүй, жилийн дөрвөн улиралд зөөвөрлөн шаардлагатай цэгт байршуулан ашиглах боломжтойгоороо давуу талтай юм.

Хуваалцах