Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дүүргүүдийн нийгмийн даатгалын хэлтсүүд ачаалалтай ажиллаж байна

"Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийн хэрэгжих хугацаа энэ сарын 31-ээр дуусгавар болох тул бүртгүүлэх хүсэлтэй иргэд олширсоор байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дүүргүүдийн нийгмийн даатгалын хэлтсүүд ачаалалтай ажиллаж байна
Дүүргүүдийн нийгмийн даатгалын хэлтсүүд ачаалалтай ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

"Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийн хэрэгжих хугацаа энэ сарын 31-ээр дуусгавар болох тул бүртгүүлэх хүсэлтэй иргэд олширсоор байна.

Эл хууль хэрэгжиж эхлээд найман сар болж байгаа бөгөөд 1990-1995 онд ажил хөдөлмөр эрхлээгүй, эрхлэх боломжгүй байсан, 1995-2000 онд тэтгэврийн даатгалын шимтгэл төлөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэд нийгмийн даатгалаа нөхөн тооцуулах эрхтэй болсон билээ. болно.

Бүртгэлийн хугацаа дуусах дөхөж байгаа тул нийслэлийн дүүргүүдийн нийгмийн даатгалын хэлтэсүүд ачаалал ихтэй ажиллаж байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс 10000 хүнд нийгмийн даатгалын нөхөн олговорын бүртгэл хийх үүрэг хүлээснээс өнөөдрийн байдлаар 13 мянган иргэнд нийгмийн даатгалын нөхөн олговорын бүртгэл хийгээд байна.

Түлхүүр үг:Дүүргүүдийн нийгмийн даатгалын хэлтсүүд ачаалалтай ажиллаж байна
Хуваалцах