Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дүүргүүдийн нийгмийн эрүүл мэндийн төвийг чадавхижуулах замаар сүрьеэгийн илрүүлэг хийнэ

Сүрьеэгийн тусламж үйлчилгээний тогтолцоог оновчтой болгох замаар төвлөрлийг сааруулж 2028 он гэхэд илрүүлэлтийн түвшинг 70%-д хүргэх, бүх хэлбэрийн сүрьеэгийн эмчилгээний амжилтыг 90%-д хүргэ

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дүүргүүдийн нийгмийн эрүүл мэндийн төвийг чадавхижуулах замаар сүрьеэгийн илрүүлэг хийнэ
Дүүргүүдийн нийгмийн эрүүл мэндийн төвийг чадавхижуулах замаар сүрьеэгийн илрүүлэг хийнэ. Зураг: МҮОНРТ

Сүрьеэгийн тусламж үйлчилгээний тогтолцоог оновчтой болгох замаар төвлөрлийг сааруулж 2028 он гэхэд илрүүлэлтийн түвшинг 70%-д хүргэх, бүх хэлбэрийн сүрьеэгийн эмчилгээний амжилтыг 90%-д хүргэхээр зорилт тавин ажиллаж байна.

ДЭМБ-ын зөвлөмж болгож буй эрүүл мэндийн тогтолцоонд тулгуурлан бүх шатны эрүүл мэндийн байгууллагын оролцоотой сүрьеэгийн илрүүлгийг оновчтой зохион байгуулахад ЭМЯ, ХӨСҮТ, Глобал сан болон бусад ОУ-ын байгууллагууд хамтран ажиллаж эрт илрүүлгийн чанарыг сайжруулах үндэсний стратеги төлөвлөгөөнд суурилсан НЭМ-ийн төвүүдийг чадавхижуулна. Тус ажлыг эхний ээлжинд нийслэлийн хүн амын төвлөрөл ихтэй Хан-Уул, Баянзүрх дүүргүүдэд зохион байгуулах юм.

Глобал сангийн дэмжлэгтэй хэрэгжиж байгаа төслийн хүрээнд Сүрьеэгийн масс илрүүлгийг сонгосон 2 дүүрэгт явуулахдаа тархалтын өнөөгийн төлвийг тогтоох, тухайн дүүргийн эрүүл мэндийн байгууллагад суурилан чадавхижуулах замаар зохион байгуулахад санхүүгийн болон техникийн туслалцаа үзүүлэхээр ХӨСҮТ-тэй хамтран ажиллаж байна.

Хуваалцах