Дүүргүүдийн олимпын зөвлөлийн удирдлагуудын уулзалт боллоо
Уулзалтаар олимпийн зөвлөлүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцов.
Мэдээллийн алба

Аймаг, дүүргийн олимпийн зөвлөлүүд нь улс орон даяар Олимпын хөдөлгөөнийг өрнүүлж, олон нийтэд олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий МҮОХ-ны салбар байгууллага билээ.
Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нар Улаанбаатар хотын найман дүүргийн олимпийн зөвлөлийн дарга, арга зүйч нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар олимпын зөвлөлүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцов.
Үүний хүрээнд МҮОХ-ноос Олимпын зөвлөлүүдийг мэргэжлийн удирдлагаар хангах, эрх зүйн чадамжийг дээшлүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, санхүүгийн чадамжийг дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг өрнүүлж буйг мэдээллэв. Мөн МҮОХ-ноос хэрэгжүүлэх аймаг, дүүрэг, сумдад спортын заал талбайг нэмэгдүүлж, ард иргэдэд биеийн тамир, идэвхтэй хөдөлгөөнийг дадал болгон нийтийн эрүүл мэндийг хамгаалах төсөлд хамтран ажиллахаар хэлэлцэв.


















