Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дүүргүүдийн онцгой байдлын хэлтэст “Баталгаажуулалтын гэрчилгээ”-г гардууллаа

Онцгой байдлын албаны хэмжээнд 2020 онд дэвшүүлсэн “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт технологи, стандарт, инновацийг нэвтрүүлэх зорилт”-ыг хэрэгжүүлэн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дүүргүүдийн онцгой байдлын хэлтэст “Баталгаажуулалтын гэрчилгээ”-г гардууллаа
Дүүргүүдийн онцгой байдлын хэлтэст “Баталгаажуулалтын гэрчилгээ”-г гардууллаа. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын албаны хэмжээнд 2020 онд дэвшүүлсэн “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт технологи, стандарт, инновацийг нэвтрүүлэх зорилт”-ыг хэрэгжүүлэн ISO 45001:2018, эрсдэлийн менежментийн ISO 31000:2010, нийгмийн хариуцлагын ISO 26000:2010 стандартуудыг нэвтрүүлээд байна.

Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн бүтцийн нэгжүүдийн удирдлагуудад олон улсын стандарт нэвтрүүлсэн “Баталгаажуулалтын гэрчилгээ”-г гардуулан өгч, амжилт хүслээ.

Онцгой байдлын байгууллага нь төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудаас анх удаа олон улсын стандартыг нэвтрүүлсэн байгууллага болж байгаа юм гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах