Дүүргүүдийн цэрэг татлагын байрны хаяг байршил
Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын А/721 тоот захирамжийн дагуу нийслэлийн есөн дүүрэгт 10 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд эрүүл мэндийн үзлэг зохион байгуулна.
Мэдээллийн алба

Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын А/721 тоот захирамжийн дагуу нийслэлийн есөн дүүрэгт 10 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд эрүүл мэндийн үзлэг зохион байгуулна. Цар тахалтай холбоотойгоор цэрэг татлагын байрыг тусгайлан бэлтгэсэн бөгөөд УОК-оос гаргасан халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн ажиллах бөгөөд дүүргүүдийн цэрэг татлагын байр хаана байрлаж байгаа талаарх мэдээллийг хүргэж байна.
Баянгол дүүрэг-“Оюуны ундраа” цогцолбор сургууль /96 дугаар сургууль/
Баянзүрх дүүрэг- Ерөнхий боловсролын 14 дүгээр дунд сургууль
Сүхбаатар дүүрэг-Ерөнхий боловсролын 31 дүгээр дунд сургууль
Сонгинохайрхан дүүрэг-“Өнөр” цогцолбор сургууль /83 дугаар дунд сургууль/
Хан-Уул дүүрэг-Ерөнхий боловсролын 34 дүгээр дунд сургууль
Чингэлтэй дүүрэг- Ерөнхий боловсролын 34 дүгээр дунд сургууль
Налайх дүүрэг-Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв
Багануур дүүрэг- “Гүн галуутай” цогцолбор сургууль
Багахангай дүүрэг -“Хангай” цогцолбор сургууль

Эх сурвалж: "Соёмбо" сонин


















