Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дуяа, дүпү-ний үйлдвэрт хяналт шалгалт хийв

Гадаадын иргэн, харьяатын газраас ирүүлсэн мэдээллийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо, Монгол түлхүүрийн байранд байрлах

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дуяа, дүпү-ний үйлдвэрт хяналт шалгалт хийв
Дуяа, дүпү-ний үйлдвэрт хяналт шалгалт хийв. Зураг: МҮОНРТ

Гадаадын иргэн, харьяатын газраас ирүүлсэн мэдээллийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо, Монгол түлхүүрийн байранд байрлах “ХуньШиян” ХХК-ийн дуяа, дүпүний үйлдвэрт хяналт шалгалт хийв.

Шалгалтаар тус үйлдвэрийн үйлдвэрлэн гаргасан бүтээгдэхүүн нь хаяг шошгогүй, ажиллагсдыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулаагүй, үйлдвэрийн байрандаа өөрсдөө амьдардаг, түүхий эд, бэлэн бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлгүй, аж ахуйн нэгжийн дотоод хяналтын журамгүй, үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөж ажилладаггүй зэрэг зөрчил илэрчээ.

Хяналт шалгалт үргэлжилж байна.

Хуваалцах