Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Э.Амартүвшин энэ сарын 11-нд тоглоно

Тэр тоглолтдоо дандаа сонгодог бүтээл сонгосон бөгөөд Монгол, Итали, Орос хэлнээ найман ари, таван романс дуулах гэнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Амартүвшин энэ сарын 11-нд тоглоно
Э.Амартүвшин энэ сарын 11-нд тоглоно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын гавьяат жүжигчин, ДБЭТ-ын гоцлол дуучин Э.Амартүвшин энэ сарын 11-нд өөрийн театрын тайзнаа бие даасан анхны тоглолтоо хийх гэж байна. Тэр тоглолтдоо дандаа сонгодог бүтээл сонгосон бөгөөд Монгол, Итали, Орос хэлнээ найман ари, таван романс дуулах гэнэ.

Тоглолтод УДБЭТ-ын найрал дуучид, симфони найрал хөгжим, ерөнхий концертмейстер, гавьяат жүжигчин Б.Солонго, Итали улсын Ла Скала театрын удирдаач Стефано Салватори урилгаар оролцох аж.

Э.Амартүвшин өнгөрсөн сарын 29, 30-нд Ла Скала театрын удирдаач Стефано Салваторитой хамтран Миланы ойролцоох хоёр хотод бие даасан тоглолтоо амжилттай зохион байгуулсан билээ.

Хуваалцах